Домогт 'ABBA' хамтлаг 40 жилийн дараа шинэ цомгоороо эргэн ирлээ
2021, 9 сарын 2. 17:190

Хагас зуун жилийн турш 400 сая гаруй цомог борлуулж, дэлхийн попын түүхэнд домог болон үлдсэн Шведийн 'ABBA' хамтлаг тарснаас хойш 39 жилийн дараа шинэ цомог гаргаж, голограм ашиглан виртуал тоглолт хийх гэж байна.

Францын AFP мэдээллийн агентлаг 2-ны өдөр мэдээлснээр, ABBA хамтлагийн цомгийн эрхийг эзэмшдэг АНУ-ын Universal Music компани шинэ цомгийн нээлтийг Их Британий Лондон хотын зүүн хэсэгт оршдог хатан хаан Элизабетийн нэрэмжит Олимпийн Парк дахь Асселормитал тойрог замын ажиглалтын төвд зохион байгуулах гэж байна.

ABBA хамтлагийн гишүүд уг арга хэмжээнд өөрийн биеэр оролцох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Agnesa Paltskog (71), Bjorn Ulvaeus (76), Benny Anderson (74), Anifrid Linstad (75) гээд хамтлагийн дөрвөн гишүүн бүгд 70 гаран настай. Гэхдээ хамтлагийн гишүүд голограммаар тайзан дээр гарах боломжтой юм гэж AFP мэдээлэв. Британийн мэдээллийн The ​​Sun агентлаг ABBA хамтлагийн дор хаяж найман шинэ дуу багтаасан гайхалтай шинэхэн цомгоороо урлагийн ертөнцөд эргэн ирж байна гэжээ.

 

 

Тэд дөрвөн гишүүдийнхээ нэрний эхний үсгээр тэд хамтлагаа нэрлэсэн юм. Тэд 1974 онд 'Waterloo' дуугаараа Евровишн хөгжмийн наадам дээр шуугиан тарьсны дараа 70,80-аад оны үед тэдний ээлж дараалан гаргасан хит дуунуудаар хөгжмийн ертөнц амьсгалж байлаа. 'Mamma Mia', 'Dancing Queen' гэх мэт мөнхийн хит дуунуудыг бүтээсэн АBBA хамтлаг 1982 онд ид алдар нэрд хүрч байх үедээ харамсалтайгаар тарсан билээ. ABBA хамтлагийн эргэн нэгдэх тухай цуурхал тарсан цагаас нь хойш тасралтгүй гарсаар байсан ба тэд 2000 онд 10 тэрбум доллараар дэлхийн аялан тоглолт хийхээс татгалзаж байжээ. Гэвч тэд гурван жилийн өмнө гэнэт эргэн ирэхээ зарласан юм. Хамтлагийн гишүүн Ulvaeus энэ оны эхээр Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Herald Sun-д өгсөн ярилцлагадаа "Энэ жил баталгаатай шинэ цомог гаргана.” гэж ярьж байжээ.

Celebrity Net Worth сайтын мэдээлснээр ABBA хамтлагийн гишүүд тус бүр 200-300 сая ам.долларын хөрөнгөтэй гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Financial News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26