Копенгаген: Гэмт хэргийн түүхтэй хүмүүсийг шөнийн цагт зарим бүсээр зорчуулахгүй
2021, 9 сарын 3. 12:550

Дани улсын нийслэл Копенгагены Цагдаагийн газраас тодорхой хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан түүхтэй хүмүүсийг шөнийн цагт дөрвөн бүсэд зорчихыг хориглохоор болжээ.

Энэ нь тус улсын засгийн газраас цагдаа нарт шаардлагатай хоригийг өөрсдөө боловсруулан тавих эрхийг олгосноос хойш эрхээ эдэлж байгаа анхны хэрэг юм.

Одоогийн байдлаар тус хоригт тусгасан дөрвөн бүс нь “шөнийн амьдралын бүс” буюу шөнийн цагт ч хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй бүсүүд ажээ.

Улмаар өмнө нь тодорхой хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүс хоёр хүртэлх жилийн хугацаанд тухайн бүсүүдээр шөнийн цагт зорчиж болохгүй гэнэ.

Тус хориг нь энэ сарын 14-ний өдрөөс эхлэх бөгөөд 2023 онд цуцлагдах юм.

Хоригийг зөрчсөн тохиолдолд эхний удаад 10 мянган кроны торгууль ногдуулах бол хоёр дахь удаад 30 хүртэлх хоног хорих арга хэмжээ авах ажээ.


Эх сурвалж: The Local

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52