ОХУ: Афганистан улс засгийн газраа бүрдүүлчихвэл шинэ удирдагчдыг хүлээн зөвшөөрөх асуудлыг авч үзнэ
2021, 9 сарын 3. 15:000

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн пүрэв гарагт хийсэн мэдэгдлээр “Афганистан улс засгийн газраа бүрдүүлчихвэл шинэ удирдагч нарыг хүлээн зөвшөөрөх тал дээр авч хэлэлцэнэ” хэмээжээ.

Тэрээр, “Бидний зүгээс Афганистан улсыг бүхий л нийгмийн цөөнх бүлгүүд, тухайн улсын угсаатны болон улс төрийн хүчнийг багтаасан, хамтарсан, хүртээмжтэй засгийн газар бүрдүүлэхийг уриалж байна. Тэгж байж тус улсын эрх баригчдыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал ургана.

Барууны орнуудын Афганистан улсыг орхих гэсэн эмх замбараагүй үйл ажиллагаа нь энэ улсын түүхийн шинэ эринд муугаар нөлөөлж болзошгүй.

Мөн бид Талибын удирдах алба хашиж буй Шахабуддин Делаварын гадаад улс орнуудыг дипломат харилцаагаа цуцлалгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг уриалсан мэдэгдлийг авч үзвээс Талибын удирдлагууд олон улстай харилцаа тогтоохыг хүсэж байна гэж ойлгосон” гэдгийг ч хэлсэн байна.

Түүнчлэн Афганистан улс дахь ОХУ-ын элчин сайдын алба хэвийн ажиллах болсныг дурдсан юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04