Аляск Эйрлайнс вакцинжуулалтад хамрагдсан ажилчдадаа 200 ам.долларын урамшуулал олгох болжээ
2021, 9 сарын 3. 17:340

АНУ-ын Аляск Эйрлайнс ажилчдаасаа вакцины гэрчилгээ шаардах эсэх талаар удаан зөвшилцсөний эцэст вакцинд хамрагдаагүй ажилчдаа тодорхой давтамжтайгаар шинжилгээнд хамруулж байхаар тогтжээ.

Харин аравдугаар сарын 15-наас өмнө вакцин хийлгэсэн гэсэн баримт бичгээ үзүүлсэн ажилчдадаа 200 ам.долларын урамшуулал олгох гэнэ. Одоогийн байдлаар нийт 20 мянга орчим ажилтантай тус байгууллагын гуравны нэг нь вакциндаа хамрагдсан байгаа юм.

Дэлхий дахинаа авиа компаниуд коронавирусийн эсрэг вакцины тухайд өөр өөр арга хэмжээ авч байгаа бөгөөд Юнайтэд Эйрлайнс л гэхэд шашин болоод эрүүл мэндийн асуудалтай л хүн биш бол 68 мянган ажилтнаа бүгдийг нь, энэ сарын 27-ны дотор вакцинд хамрагдахыг шаарджээ.

Харин Дельта Эйрлайнсийн хувьд арван нэгдүгээр сараас вакцин хийлгээгүй ажилтнуудаасаа 200 ам.долларын шимтгэл хураахаа өнгөрсөн сард мэдэгдээд байсан юм.

Тэгвэл Аляск Эйрлайнсийн зүгээс вакцинд хамрагдаагүй ажилчдадаа эрсдэлийн нөхөн олговор олгохгүй болсон ба тэднийг вакцины тухай боловсрол олгох сургалтад хамруулах гэнэ.

Гэсэн ч тэдгээр авиа компаниуд ажилд орохоор зэхэж буй шинэ ажилтнуудаа вакцинд хамрагдсан байхыг шаардах ажээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01