Дэвид Бекхэмийн хүү Ромео мэргэжлийн хөлбөмбөгчин болохоор анхны гэрээндээ үзэглэжээ
2021, 9 сарын 5. 22:510

Өдгөө 46 настай хөлбөмбөгийн домогт од Дэвид Бекхэмийн хоёр дахь хүү Ромео Жеймс Бекхэм мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогчийн анхны гэрээгээ 19 насандаа байгууллаа.

Британийн өдөр тутмын Daily Mail сонинд 5 -ны өдөр мэдээлснээр "Бекхэмийн хоёр дахь хүү Ромео эцгийнхээ шийрийг хатааж энэ долоо хоногийн эхээр аавынхаа эзэмшдэг MLS клубын франчайз клуб болох Интер Майамигийн харьяа баг Форт Лодердейлтэй гэрээ байгуулжээ.” хэмээн онцолжээ. Лодердейл клубтэй гэрээ байгуулсны дараа Ромео инстаграм хуудсандаа 'Хүсэл мөрөөдлөө дагаарай' гэсэн тайлбартайгаар бэлтгэл хийж буй зургаа постлосон байна. Харин энэхүү постны доор түүний ээж Виктория Бекхэм "Бид чамаар бахархаж байна" хэмээн сэтгэгдэлээ үлдээжээ.

Бэкхэм болон түүний эхнэр Spice Girls охидын хамтлагийн гишүүн асан Виктория нар 4 хүүхэдтэй ба том хүү Бруклин 22 настай, удаах хүү Ромео 19, 3 дахь хүү Круз 16 настай бол хамгийн бага охин болох Харпер энэ жил 10 настай аж.

 

 

Том хүү Бруклин нь 2013 онд буюу 14 насандаа England Queens Park Rangers (QPR) клубын өсвөрийн багт элсэж байсан хэдий ч одоо гэрэл зурагчин, загвар өмсөгчөөр ажиллаж байна. Харин өдгөө мэргэжлийн клубт тоглох анхны гэрээгээ үзэглээд буй Ромео 2013 онд 11 настай байхдаа Английн Арсенал клубын өсвөрийн багт элсэн орж спортын карьераа эхлүүлж байжээ.

Эх сурвалж: Naver

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41