Коронавирусийн “мү” хувилбар АНУ-ын 49 мужид бүртгэгдээд байна
2021, 9 сарын 7. 12:260

Анхлан энэ оны нэгдүгээр сард Колумб улсад бүртгэгдээд байсан коронавирусийн “мү” гэх хувилбар одоогоор нийт 40 орчим улсад бүртгэгдээд байна. Улмаар АНУ-ын Небраск мужаас бусад 49 мужид бүгдэд нь бүртгэгдсэн тус хувилбарыг дельта хувилбартай харьцуулахад тархах чадвар илүү өндөр бөгөөд вакцинд тэсвэртэй байж магадгүй гэж үзэж байгаа юм.

Тэгвэл АНУ-ын 49 мужаас Калифорни мужид “мү” хувилбарын тохиолдол хамгийн их бүртгэгдэж байгаа ажээ. Хамгийн ойрын тоо баримтаас үзвэл Калифорни мужид “мү” хувилбарын 384 тохиолдол бүртгэгдсэнээс 167 нь Лос Анжелес хотод бүртгэгдсэн байна.

Лос Анжелес хотын Нийтийн эрүүл мэнд хариуцсан дарга Др. Барбара Феррэрийн хийсэн мэдэгдэлд, “”Мү” хувилбарын тархалтыг авч үзвэл манай мужийн иргэд өөрсдийгөө болон бусдыг хамгаалах үүднээс арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх хэрэгтэй байна. Вирус гэдэг зүйл өөрөө ийн хувьсдаг учраас вакцинд хамрагдаж, халдвар хамгааллын журмыг чандлан мөрдөх нь маш чухал. Энэ мэт арга хэмжээ авч байж л бид коронавирусийн тархалтыг хумьж, өөр, илүү аюултай, мутацид орсон шинэ хувилбар гарч ирэхээс сэргийлэх юм” хэмээжээ.

Тус хувилбарыг яагаад “мү” хувилбар гэж нэрлэсэн тухайд нэмэлт мэдээллийг хүргэхэд коронавирусийн хувилбаруудыг грек цагаан толгойн дарааллаар нэрлэж байгаа ба “мү” гэдэг нь грек цагаан толгойн 12 дахь үсэг ажээ.


Эх сурвалж: NY Daily News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41