Беларусь: 2020 оны жагсаалыг удирдсан Колесниковад 11 жилийн ял оноолоо
2021, 9 сарын 7. 15:070

Даваа гарагт Беларусь улсын шүүхээс сөрөг хүчний хамгийн алдартай эрхэм болох Мария Колесниковаг 11 жилийн ялаар шийтгэжээ. Түүнийг өнгөрөгч онд болсон ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцсэн жагсаалыг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутгасан юм. Тодруулбал, үндэстний аюулгүй байдалд халдаж, эрх мэдэлд гарахын тулд худал ярьсан гэсэн хэрэгт буруутгажээ.

Беларусь улсын Минск хотод болсон шүүх хуралд яллагдагч Колесникова хамтран тэмцэгч Максим Знак болон өөрийн өмгөөлөгчийн хамтаар оролцсон бөгөөд шүүгч ялыг унших үеэр инээмсэглэн гараараа зүрх дүрслэн зогсож байжээ. Харин түүнтэй хамт тэмцлийг зохион байгуулсан хэргээр Максим Знак 10 жилийн ял сонссон юм.

Өдгөө 39 настай Мария Колесникова нь өнгөрсөн жилийн жагсаалыг удирдагчдаас Беларусь улсад үлдсэн цор ганц тэмцэгч ажээ. Учир нь түүнийг Беларусь улсаас хүчээр гаргахыг завдахад тэрээр эсэргүүцэж, өөрийн паспортыг урж орхисон тул тэр явдлаас хойш түүнд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хувьд 1994 оноос хойш Беларусь улсыг удирдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил сонгуульд ялсан даруй өөрийг нь эсэргүүцсэн сөрөг хүчнийхэнд арга хэмжээ аваад байсан юм.

Шүүхийн шийдвэрийг сонссон Европын холбооноос хүний эрхийг “илтээр үл хүндэтгэсэн” шийдвэр гэсэн бол Британийн зүгээс “ардчиллыг авч үлдэхийг хүсэх хүмүүст үзүүлсэн доромжлол” хэмээжээ.


Эх сурвалж: France 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02