Хятадын баруун хойд хэсэгт үргэлжилж буй ганд 1.51 сая хүн өртөж байна
2021, 9 сарын 7. 15:400

Үргэлжилсэн халуун цаг агаар, долдугаар сараас хойш хур тунадасны хэмжээ бага байгаагаас үүдэн Хятадын баруун хойд хэсгийн Гансу мужид ган тохиогоод байгаа юм.

Тухайн бүсийн цаг уур судлалын төвөөс мэдээлж байгаагаар цаг агаарын нөхцөл байдал цаашид ч ийн үргэлжлэх төлөвтэй гэнэ. Хур тунадас орох магадлал маш бага тул ганг есдүгээр сарыг дуустал үргэлжилнэ гэж таамаглаж байгаа ажээ.

Одоогийн байдлаар ган Гансу мужийн нийт 27 аймаг сумыг хамарч, ган гачигт 1.51 сая хүн өртөж, 60 мянган гектар бүхий тариалан сүйдээд байна.

Энэ он гарсаар тус мужийн хувьд өмнөх онуудтай харьцуулахад 14 хувь бага хур тунадас орсон бол ид халууны үеэр Гансу мужийн төвийн болоод зүүн хэсгийн бүсэд хур тунадасны хэмжээ 50-80 хувиар буурсан ажээ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02