Эль Сальвадор 400 биткоин худалдан авч, биткоины үнэ өслөө
2021, 9 сарын 7. 17:440

Эл Сальвадор улсын ерөнхийлөгч Наяиб Букелэ даваа гарагт хэлснээр тус улс энэ сарын 6-ны өдрийн дотор 400 биткоин худалдан авчээ. Эл Сальвадор нь өнөөдрөөс эхлэн биткоиныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон баталж байгаа юм.

Улмаар өчигдөр буюу 6-ны өдөр тус улс 200 биткоин авсан тухай мэдээг ерөнхийлөгч нь Твиттер хуудаснаа зарлаад байсан ба дахиад ч илүүг авна гэж мэдэгджээ. Өдрийн төгсгөлд тэрээр “Бид одоо 400 биткоин эзэмшиж байна” хэмээжээ.

Тийнхүү даваа гарагийн үдээс хойш гэхэд биткоины үнэ 1.49 хувиар өсөж, 52680 ам.долларын үнэд хүрсэн байна.

Биткоиныг хууль ёсны мөнгөн тэмдэгт болгосноор гадаад улсад ажиллагсад гэр бүлдээ мөнгө явуулахад хэмнэлттэй явуулах боломжтой гэнэ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15