40 жил унтаагүй хэмээн мэдэгдсэн хятад эмэгтэйн нууц тайлагдлаа
2021, 9 сарын 7. 22:510

Хонг Конгийн Bastille Post сайтын өнгөрөгч 6-ны өдөр мэдээлснээр Хятадын Хэнань мужид амьдардаг Ли Жаньинг гэх эмэгтэй 5 настайгаасаа хойш нүдээ анин унтаж байгаагүй тухай онцолжээ.

Ли Жаньинийн нөхөр Лю Чэн-цин гэрлэснийхээ дараа эхнэр нь шөнийн цагаар гэрийн ажлаа хийдэг байсан гэж ярьжээ. Лю хэлэхдээ эхнэрээ нойргүйдэлд орсон байна гээд нойрны эм авч өгсөн ч тусыг эс олсон байна.

Хөршүүд нь хэлэхдээ түүнтэй шөнөжин хөзөр тоглох үе заримдаа байдаг ба Ли Жаньинг хэзээ ч тэднээс өмнө унтаж байхыг хараагүй гэж баталжээ. Ли Жаньинг эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн боловч шалтгааныг олж чадаагүй байна.

Харин тэрээр саяхан Бээжин дэх нойрны төвд шинжилгээ өгч, шалтгааныг нь тогтоожээ.

Эмнэлгийн ажилтнууд Лигийн бугуйнд тусгай нойр хэмжих хэрэгслийг 48 цагийн туршид байрлуулж хянажээ. Үүний үр дүнд Ли Жаньинг энгийн хүмүүсээс өөр байдлаар унтдаг болохыг тогтоосон байна.

Ли Жаньинг хүмүүстэй ярилцаж байхдаа нүдний хөдөлгөөн нь удааширсаар ярьсан чигтээ унтдаг болохыг тогтоосон байна. Нойрмоглож буй хүн унтаж байхдаа биеэ хөдөлгөж байгаатай төстэй үзэгдэл хэмээн мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39