МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС ХХК барилгын салбарын шилдэг аж ахуй нэгжээр шалгарлаа
2021, 9 сарын 8. 10:461

Барилга, Хот байгуулалтын яамнаас Монцемент Билдинг Материалс ХХК-г улс, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист өрнөж буй бүтээн байгуулалтуудын зогсолтгүй ажиллаагааг ханган ажиллаж, хөгжлийн түүхийг хамтдаа бичилцэж яваа хэмээн үнэлж, Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжээр шалгарууллаа.Тус компани нь Дорноговь аймгийн Өргөн суманд 2015 онд орчин үеийн дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй эко технологиудыг нэвтрүүлэн жилд 1 сая тонн цемент, цементийн клинкер боловсруулах хүчин чадал бүхий хуурай аргын цогц үйлдвэрийг барьж байгуулан ашиглалтанд оруулан үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллаж байгаа Үндэсний үйлдвэрлэгч компани юм. Түүнчлэн үйлдвэрийн нэг хэсэг болох цагт 120 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий клинкер боловсруулах үйлдвэрийг Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт барьж байгуулсан нь аж үйлдвэрийг цогцолбороор нь хөгжүүлэх үлгэр жишээ загвар болсон.

Монцемент Билдинг Материалс ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж ирсэн бөгөөд клинкер боловсруулах шугамтай зэрэгтэй хаягдал хий ашиглан эрчим хүч үйлдвэрлэх WHRPG (Waste heat recovery power generation) үйлдвэрийг Монгол улсдаа анх удаа барьж байгуулан ашиглаж байна. Тус систем нь урьдчилан халаах / эргэх зуух гэсэн пиро-процесс болон клинкерийн хөргүүрээс гарах 360-3800C хэмтэй хаягдал дулааныг эрчим хүч болгон хувиргах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Ранкайн Цикл технологийг ашигладаг юм.Ингэснээр:
- Агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг бууруулна
- Төсвийн эрчим хүчний системээс хэрэглэх нийт эрчим хүчний хэмжээг 40%-иар багасгана
- Эдийн засаг-экологийн эерэг үр дүнтэй
Тус үйлдвэр нь 2021 оны эхний 8 сарын байдлаар хаягдал хийнээс нийт 5,198,160.00 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн бөгөөд 16,976.25 тн хүлэмжийн хийн бууралтанд нөлөөлсөн байна. Мөн 2019 онд МҮХАҮТ-с байгаль орчинд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч энтрепренерээр шалгаруулж байсан нь манай компанийг байгаль орчинд ээлтэй эко үйлдвэрлэл явуулдаг болохын илэрхийлэл юм.Монцемент үйлдвэр нь Өргөн сумын 95 гаруй жил шийдэгдээгүй байсан иргэдийг цэвэр усаар хангах ажлыг зохион байгуулж 11 км шугам хоолойн дэд бүтцийг барьж байгуулсан. Өргөн суманд анхны үүрэн холбооны 3G сүлжээг нэвтрүүлсэн. Ногоон үйлдвэрлэл - Говийн бүсэд ховордсон мод, ургамал тарих замаар ногоон зурвас бий болгох, Өргөн сумын 60 гаруй жил хуримтлагдсан хур хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчны нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах зэргээр орон нутагт нийт 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулан нийгмийн хариуцлагаа эрхэмлэн ажиллаж байна.

Түүнчлэн олон улсын чанарын менежментийн тогтолцоо (ISO 9001:2015)-ны тасралтгүй сайжруулалтыг ханган ажиллаж хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн импортыг орлох, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж 24/7 горимын дагуу салбартаа анх удаа “Монцемент захиалга, борлуулалтын цогц систем”-ээр борлуулалтын үйл ажиллагааг тасралтгүй түргэн шуурхай гүйцэтгэн, Лабораторийн чанарын менежментийн тогтолцоо ISO/IEC 17025:2017 стандартаар баталгаажсан чанарын хяналтын лабораторид бүрэн системчлэгдсэн “Лаборатори мэдээллийн менежментийн систем”-ээр бүтээгдэхүүний чанарт тогтмол хяналт хийж тасралтгүй сайжруулан ажиллаж байгаа Үйлдвэрлэгч компани юм.Монцемент билдинг материалс ХХК нь улсын болон хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд идэвхитэй оролцож эх орны хөгжлийн түүчээ болсон томоохон бүтээн байгуулалтуудад оролцож эх орны 4 зүг 8 зовхист бүтээгдэхүүнээ цаг тухай бүрт нь бүтээгдэхүүнээ нийлүүлж тасалдалгүй хамтран ажиллаж “БАТ БЭХ ХӨГЖЛИЙН СУУРЬ”-г бүтээлцэж байгаа билээ.Өдгөө 1000 гаруй ажлын байр, 150 гаруй дотоодын ханган нийлүүлэгчтэй, 200 гаруй томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцож, 200 гаруй харилцагч байгууллагатай, 200 гаруй шинэ боловсон хүчнийг нарийн мэргэжлээр гадаад оронд сургалтанд хамруулж, 100 гаруй тэрбум төгрөгийг эрчим хүч, төмөр зам зэрэг улсын байгууллагад болон улсын төсөвт төвлөрүүлэн 1000 гаруй иргэн, хувь хүмүүст бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59