Иран: Солонгосын цахилгаан бараа үйлдвэрлэгч компаниудыг буцаан нээх нь худал
2021, 9 сарын 8. 22:540

Ираны засгийн газраас солонгосын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч компаниуд Иранд буцаж нээгдэнэ гэсэн цуурхалыг худлаа гэж няцаажээ.

Сүүлийн үед Иранд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхийн хэрээр гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үнэ өсч, Samsung Electronics, LG Electronics зэрэг Солонгосын компаниуд тус улсад борлуулалтаа сэргээнэ гэсэн яриа гараад байсан билээ.

Гэвч Ираны Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас Солонгосын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч компаниудыг Иранд буцааж нээх талаар Засгийн газраас ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй гэж мэдэгджээ.

2018 оны 8-р сарын эхээр АНУ-ын Иранд тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний дараа Солонгосын ихэнх компаниуд Иранаас гарсан юм.

Тухайн үед Ираны Гадаад хэргийн яамнаас "Иранчууд хүнд хэцүү үед нь тусалсан найзыгаа мартдаггүй. АНУ-ын хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний улмаас Ираныг орхисон орнуудын бизнес эрхлэгчид манай улсад дахин хөл тавихад маш хүнд байх болно." хэмээн мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: Naver

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02