Хойд Македони: Коронавируст өвчтөнүүдийг эмчилж байсан эмнэлэгт гал гарч, 10 хүний амь эрсджээ
2021, 9 сарын 9. 11:430

Хойд Македони улсад коронавируст өвчтөнүүдийн эмчлүүлж байсан эмнэлэгт гал гарч, 10 хүний амь эрсджээ.

Цахим орчинд цацагдсан бичлэгт эмнэлгийн байгууламжаас улаан гал авалцаж байх бөгөөд Тетово хотын төв зам дагуу агаарт өтгөн хар утаа хөөрч байгаа нь буусан байна.

Гал тус улсын цагаар лхагва гарагийн 20:00 цагийн үед гарсан юм. Улмаар гал унтраагчид бүтэн нэг цаг ажилласны эцэст галыг бүрэн унтраажээ.

Хойд Македони улсын Эрүүл мэндийн сайд Венко Филипсийн анхааруулж байгаагаар амь эрсдсэн хүмүүсийн тоо өсөж магадгүй гэнэ.

Хэргийн дараа тэрээр өөрийн Твиттер хуудаснаа “Бидний хувьд үнэхээр уй гашуу дүүрэн өдөр тохиож байна” хэмээн бичсэн юм. Ослын улмаас хэд хэдэн хүн яаралтай түргэн тусламжид хүргэгдсэн бөгөөд эмч нар тэдний амийг аврахаар чадлаараа хичээж байгаа тухай ч тэр хэлжээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа боловч Эрүүл мэндийн сайдын тодорхойлж байгаагаар “ноцтой осол” хэмээсэн байна.

Ослын үед эмнэлэгт нийт хэчнээн өвчтөн эмчлүүлж байсан нь мөн тодорхойгүй байгаа ажээ.

Харин эмнэлгийн байгууламжийн тухайд гэвэл өнгөрсөн жил коронавирусээр халдварлаад хүндээр өвдсөн өвчтөнүүдийг эмчлэхэд зориулан барьж, ашиглалтад оруулж байсан юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02