БНСУ: Эзнийхээ амийг аварсан нохойг “хүндэт аврагч нохой”-оор өргөмжлөв
2021, 9 сарын 9. 15:370

БНСУ-д дөрвөн настай, эрэлхэг Бэггү нохой хүний хамгийн сайн анд нөхөр болохыг ахин баталжээ.

Бэггүгийн эзэн, 90 настай, зөнөх өвчтэй Ким нь өнгөрсөн сарын 25-ны өдөр алга болоод байсан юм.

Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжлах ажиллагааны үеэр хяналтын камерын бичлэг шалгахад эмэгтэй өөрийн нохойн хамтаар хотоос гарч явжээ. Тийнхүү эмэгтэйг хайхаар гал унтраах багийнхан болоод тухайн бүс нутгийн оршин суугчид хамтран ажиллаж, 40 цаг үргэлжилсэн хайгуулын дараа эмэгтэйг гэрээс нь 2 километрийн зайд байх будааны талбайгаас олжээ.

A dog that saved its owner's life appointed South Korea's first honorary  rescue dog | CTV News

Тухайн өдрийн цаг агаарын байдал тааруу байсан бөгөөд бороо ширүүн орж байсан тул түүнийг олох бараг л боломжгүй байсан ч азаар нохойн хөдөлгөөнөөр эмэгтэйг амжилттай олсон байна. Тодруулбал, цагдаагийн албанаас удирдлагатай дрон нисгэж, тариан талбайг шалгах үеэр эмэгтэй аль хэдийн ухаангүй байсан ч нохойн хөдөлгөөнийг ажигласан цагдаа нар эмэгтэйн байгаа газрыг тогтоосон юм.

Цагдаагийнхны хэлж байгаагаар нохой байгаагүй бол эмэгтэй аль хэдийн амиа алдах байсан гэжээ.

Тийнхүү албаныхны зүгээс эрэлхэг зоригт үнэнч Бэггүд “хүндэт аврагч нохой” цол олгосон байна. Харин Бэггү БНСУ-д энэ алдрыг хүртсэн анхны нохой болжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57