Беларусь ОХУ-аас 640 орчим сая ам.долларын зээл авах болжээ
2021, 9 сарын 10. 14:580

ОХУ энэ оны есдүгээр сараас 2022 оны сүүл сар хүртэл Беларусь улсад 630-640 сая ам.долларын зээл олгох болсныг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ.

Тэрээр өчигдөр буюу пүрэв гарагт Москва хотноо Беларусь улсын ерөнхийлөгч Александер Лукашенкотой уулзсан бөгөөд уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр “Беларусь улсад энэ оны есдүгээр сараас ирэх оны сүүл сар хүртэлх хугацаанд 630-640 сая ам.долларын хэмжээ бүхий зээл олгохоор боллоо” хэмээсэн байна.

Мөн уулзалтын үеэр Беларусь улсад тохиож байгаа хүнд асуудлуудын тухай хэлэлцэж, шатахууны талаарх асуудалд зөвшилцөлд хүрсэнг хэлжээ.

Түүний хэлснээр, “2022 онд Беларусь улсад нийлүүлэх шатахууны үнэд өөрчлөлт орохгүй. Улмаар шатахуун үнэ ирэх жилийн инфлациас үл хамааран одоогийн нийлүүлэгдэж байгаа үнээр худалдаалагдах болно” гэсэн юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53