БНХАУ: Автомашины хагас дамжуулагчийн үнийг нэмсэн компаниудыг торгожээ
2021, 9 сарын 10. 23:410

Дэлхий даяар хагас дамжуулагчийн хомсдолд ороод байгаа энэ цаг үед Хятадын Зах зээлийн хяналт, удирдлагын ерөнхий газраас тээврийн хэрэгслийн хагас дамжуулагчийн үнийг өсгөсөн борлуулагч байгууллагуудад торгууль ногдуулжээ.

БНХАУ-ын Зах зээлийн хяналт, удирдлагын ерөнхий газраас 10-ны өдөр өөрийн вебсайтдаа мэдээлэхдээ, саяхан Shanghai Chete Electronics, Shanghai Qingsheng Industry болон Shenzhen Yuchang Technology зэрэг гурван компанид нийт 2.5 сая юаний торгууль ногдуулсан гэжээ.

Тус улсын эрх баригчдын зүгээс цаашид ч хагас дамжуулагчийн зах зээлийн үнийн хяналтыг чангатгахын зэрэгцээ дамлан зарах, үнэ өсгөх зэрэг хууль бус үйлдэлд хатуу шийтгэл ноогдуулах болно гэж мэдэгдэв.

Ройтерс агентлагийн мэдээлснээр уг арга хэмжээг хагас дамжуулагчийн хомсдолоос болж тасалдаад байгаа автомашины үйлдвэрлэгчдэд туслах зорилгоор хэрэгжүүлсэн гэжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04