78 дахь удаагийн Венецийн кино наадмын Алтан арслан шагналыг Франц эмэгтэй найруулагчийн бүтээл хүртлээ
2021, 9 сарын 13. 1:450

Кино наадмын сүүлийн өдөр буюу 11-ний өдрийн үдэш Францын найруулагч Одри Диуаны найруулсан 'L'evenement' кино Италийн Венец хотын Лидо арал дахь 'Palazzo del Cinema' театрт болсон шагнал гардуулах ёслолоос тэргүүн шагнал болох Алтан арслан хүртлээ.

Энэхүү кинонд 1963 онд оны үйл явдал гарах ба Францын коллежийн оюутан хүсээгүй жирэмслэлтээс болж үр хөндүүлэх шийдвэр гаргах хүртлээ олон зөрчилдөөнтэй тулгарч буй тухай өгүүлдэг аж.

Солонгосын найруулагч Бун Жун Хо тэргүүтэй наадмын шүүгчдийн бүрэлдэхүүний нэгдсэн шийдвэрээр тус кино тэргүүн шагнал хүртжээ.

Шагнал гардуулах ёслолын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр найруулагч Бун "Шүүгчид маш хурдан бөгөөд санал нэгтэйгээр 'L'evenement'-ийг Алтан арслангийн ялагч хэмээн шийдвэрлэсэн.” гэж онцолжээ.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийн талаарх маргаан өрнөж буй энэ цаг үед "цаг үеэ олсон сонголт" боллоо хэмээн үнэлж байна.

АНУ-ын Техас муж саяхан 'Үр хөндөлтийн тухай хууль'-ийг чангатгаад байгаа бол католик шашинтай Мексик улсад Дээд шүүхээс үр хөндөлтийг гэмт хэрэг хэмээн үздэг байсныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хууль ёсны болгох боломжийг нээгээд байгаа юм.

"Би энэ киногоо өөрийн хүсэл тэмүүлэл, уур унтуу, гэдэс, зүрх, толгойгоороо бүтээсэн.” гэж найруулагч Диуан хэлжээ.

1932 оноос анх зохион байгуулагдаж эхэлсэн олон улсын Венецийн кино наадмын 89 жилийн түүхэнд эмэгтэй найруулагчийн бүтээл зургаа дахь удаагаа Алтан арслан шагналыг хүртэж буй нь энэ аж. Мөн кино наадмын түүхэнд эмэгтэй найруулагчдын бүтээл хоёр жил дараалан Алтан арслан шагналыг хүртсэн анхны тохиолдол юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17