ОХУ: Олимпын медальт тамирчны гэрээс медалиудыг нь хулгайлжээ
2021, 9 сарын 13. 10:350

ОХУ-ын газрын теннисний тамирчин Елена Веснинагийн гэрээс олимпын медалиудыг нь хулгайлсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт гарчээ. Түүний ТАСС мэдээллийн агентлагт мэдээлснээр Риогийн олимпын алтан медаль, Токиогийн олимпын мөнгөн медалийг тус тус хулгайлсан ажээ.

Тэрээр, “Нөхөр бид хоёр оройн зоог барихаар явсан хойгуур гэрт маань хулгай орсон байсан. Биднийг гэртээ ирэхэд олимпын хоёр медаль маань бас бус үнэт эдлэлийн минь хамтаар байхгүй болсон байсан. Хувийн сейфийг маань эвдэлсэн байсан” хэмээсэн байна.

Түүний хэлж байгаагаар хулгайчид хаалгыг онгойлгож, байшин руу нэвтэрсэн гэнэ. Харин хэрхэн тийм явдал болсныг тайлбарлахдаа, нөхөртэйгөө хамт гарахдаа гэрийнхээ дохиоллыг асаахаа мартсан байсан гэжээ.

Одоогийн байдлаар нийт хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй байгаа юм.

Еленагийн зүгээс аль хэдийн цагдаад гомдол мэдүүлсэн бөгөөд Москва хотын цагдаагийн хэлтсээс мэдээлж байгаагаар хэрэг мөрдөн шалгах шатандаа яваа гэнэ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02