Нас барсан хэмээн цуурхал дэгдээд байсан Аль-Каида бүлэглэлийн тэргүүн 9-р сарын 11-ний өмнөхөн шинэ бичлэгээ цацжээ
9 сарын 13. 13:410 сэтгэгдэл1,443

Исламын хэт даврагч Аль-Каида бүлэглэлийн тэргүүн Айман Аз-Завахириг нас нөгчсөн гэх цуу яриа дэгдээд байсан боловч тэрээр 9-р сарын 11-ний террорист халдлагын 20 жилийн ойн өмнөхөн өөрийн бичлэгээ цацсан байна.

9-р сарын 11-ний халдлагын 20 жилийн ойн өмнөх өдөр цацагдсан 60 минутын тус бичлэгт Аз-Завахири нь АНУ бүтэн 20 жилийн турш дайн хийж Афганистаныг “сүйрүүлсэнийхээ” дараа орхин гарлаа хэмээн буруушаасан байна.

Тэрээр мөн хэлэхдээ, өнөөгийн нөхцөл байдалд бид дайсныхаа хүчийг эдийн засаг болоод цэргийн салбар талаас нь сулруулж хүчийг нь тарамдах шаардлагатай байна хэмээн онцолсон байна.

Аз-Завахириг аль хэдийн нас барсан гэсэн цуу яриа тарснаас хойш цацагдсан энэхүү бичлэг нь дээрх цуурхалд үгүйсгэсэн хариу өгөөд зогсохгүй өөрийн хүч чадлыг хэвээр байгааг харуулах зорилготой байсан хэмээн үзэж байна.

Террорист бүлэглэлүүдийн онлайн үйл ажиллагааг хянадаг Site Intelligence Group-ийн мэдээлснээр, Аз-Завахири уг бичлэгтээ АНУ-ыг Афганистанаас гарсан тухай дурдсан боловч Талибан бүлэглэл Афганистаныг хяналтандаа авсан талаар үзэл бодлоо илэрхийлээгүйгээс харахад бичлэгийг саяхан хийгээгүй байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл