Их Британи: 300 мянга гаруй хүнийг тусгаарлалтын дэглэм зөрчсөн гэж сэжиглэж байна
2021, 9 сарын 13. 18:020

Өнгөрөгч гурваас тавдугаар сарын хооронд Англи болоод Хойд Ирланд улсад ирсэн хүмүүсийн ойролцоогоор гуравны нэгийг тусгаарлалтын дэглэм зөрчсөн гэж сэжиглэж байгаа ажээ. Харин BBC агентлагийн мэдээлж байгаагаар тус хугацаанд 300 мянга гаруй хүнийг гэрийн тусгаарлалтын дэглэмээ баримталж байгаа эсэхийг шалгуулах хүсэлт мөрдөх товчоонд ирсэн байна.

Гэвч тус улсын засгийн газраас тэдгээр тохиолдлоос нийт хэчнээн тохиолдол нь үнэхээр тусгаарлалтын горим зөрчсөнийг хэлж чадахгүй, мөрдөх боломжгүй байгаа гэжээ.

Британийн засгийн газар коронавирусийн тархалтыг хумьж, шинэ хувилбарын тархалтыг зогсоохын тулд энэ оны эхэнд гадаад орноос ирэгчдэд зориулж шинэ журам баталсан нь өндөр эрсдэлт улсаас ирэх хүмүүс зочид буудалд тусгаарлалтад орох ёстой хэмээсэн бөгөөд улбар шар ангилал дахь улсаас ирэх аялагчид сөрөг хариу бүхий тест үзүүлж, 10 хоног өөрийгөө тусгаарлах учиртай байжээ.

Гэвч тухайн журам үйлчилж байсан хугацаанд нийт 301076 хэрэг мөрдөх албанд хүргэгдсэн нь бүгд тэдгээр хүмүүсийг гэртээ тусгаарлалтын дэглэмээ баримталж байгаа эсэхийг шалгуулах хүсэлтэй байсан юм.

Харамсалтай нь одоо хэргийг шалгах боломжгүй болсон бөгөөд удирдлагуудын зүгээс бие биедээ нялзаасан нөхцөл байдал үүсээд байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53