YouTube: Discord дээрх хөгжмийн ботуудын үйл ажиллагааг зогсоож байна
2021, 9 сарын 13. 18:270

Гүүгл компанийн нэгэн салбар болох YouTube-ийн зүгээс Discord дээрх хөгжмийн ботуудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ аваад байна. Улмаар хэдхэн долоо хоногийн өмнө Groovy гэх хөгжмийн ботыг үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байсан YouTube тийнхүү дараагийн байгаараа Rythm гэх ботыг онилжээ.

Discord дээрх ботууд нь өөр өөрийн тусгай үүрэгтэй байдаг бөгөөд хөгжмийн ботуудыг ашигласнаар хэрэглэгчид хоорондын зайнаас үл хамааран хамтдаа нэг дуу сонсож, харилцаж болдог байснаараа давуу талтай байсан билээ.

Тэдний зүгээс Rythm гэх ботыг хөгжүүлэгч, эзэмшигч нарт ботынхоо үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлсэн юм. Тус ботыг хэрэглэгчид гэхэд Discord серверүүд дээр 20 саяар тоологдох ба тухайн платформ дээр Rythm гэх ботыг хэрэглэгчдийн тоо нийтдээ 560 саяд хүрдэг байжээ.

Харин тухайн ботыг бүтээсэн Йоав Зиметийн хэлж байгаагаар, “Өнөөдөр эсвэл хэзээ нэг өдөр ийм зүйл болох нь тодорхой байсан. Тиймээс ч бид жилийн өмнөөс арай өөр зүйл дээр ажиллаж эхлээд байсан юм. Groovy ботын үйл ажиллагааг зогсооход л бидний ээлж удахгүй ирэхийг мэдсэн.

Миний бодлоор бидэнд шаардах хуудас ирнэ гэдэг бусад бүх хөгжмийн ботуудад ч шаардлага хүргүүлэх ажлын эхлэл байх, тиймээс ч бүгд л үйл ажиллагаагаа зогсоох байх. Discord платформыг анхнаас нь ашиглаж ирсэн хэнбугайд ч хөгжмийн ботгүйгээр платформоо ашиглах гэдэг хэцүү санагдах байх. Энэ үнэхээр харамсалтай хэрэг” гэсэн байна.


Эх сурвалж: The Verge

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04