БНСУ: Сөүл хотод 3 жилийн өмнө орон сууц худалдаж авах байсан ханшаар өнөөдөр байрны жилийн түрээс л төлнө
2021, 9 сарын 13. 22:360

БНСУ-ын нийслэл Сөүл хотын нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг жилийн гэрээгээр түрээслэх ханш гурван жил хагасын өмнөх зах зээлийн байр худалдаж авах ханштай ижил түвшинд хүрч өсчээ.

KB Kookmin Bank-ны зүгээс сар бүр цуврал болгон гаргадаг орон сууцны үнийн индексийн статистик мэдээллээс үзвэл өнгөрсөн сард нийслэл Сөүл хотын орон сууцны нэг жилиийн түрээсийн дундаж үнэ 440.56 сая вон байв.

Энэ нь 2018 оны 1-р сарын байдлаар тус хотын орон сууцны борлуулалтын дундаж үнэ болох 440.67 сая вонтой дөхөж очоод байгаа юм.

Өнгөрсөн онд тус улсын эрх баригчдын зүгээс “Түрээслэх, түрээслүүлэх тухай хууль”-ийг батласнаар Сөүл хотын орон сууцны жилийн түрээсийн үнэ 10.23%-иар өсөөд байсан бол, өнгөрсөн сард 1.61%-иар өссөн нь энэ оны хамгийн өндөр өсөлт болсон байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02