Хятад тэргүүтэй Афганистантай хил залгаа оршдог улсууд террозмын эсрэг хамтарсан сургуулилтаа ОХУ-д эхлүүллээ
9 сарын 13. 23:380 сэтгэгдэл1,030

Хятад, Орос тэргүүтэй Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд терроризмын эсрэг хамтарсан сургуулилтаа ОХУ-д эхлүүллээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, ШХАБ-ын гишүүн орнуудын "Энх тайван эрхэм зорилго-2021" нэртэй терроризмын эсрэг хамтарсан цэргийн сургуулилт нь ОХУ-ын Оренбург хотын цэргийн бэлтгэлийн талбайд өнгөрөгч 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийжээ. Уг цэргийн хамтарсан сургуулилтад БНХАУ-аас 558 цэрэг оролцож буй аж.

Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан зэрэг найман орны 4000 орчим цэрэг нээлтийн урьд өдөр тус хотноо хүрэлцэн ирцгээж, энэ сарын 25-ны өдрийг хүртэл 2 долоо хоногийн турш үргэлжлэх тус хамтарсан сургуулилтыг хуваарийн дагуу эхлүүлсэн байна.

Энэхүү үйл ажиллагаа нь ШХАБ-ын ээлжит сургуулилт мөн боловч өдгөө тун тогтворгүй нөхцөл байдалтай байгаа Афганистан улстай хил залгаа болон газарзүйн хувьд ойролцоо оршдог эдгээр орнууд нь болзошгүй террорист халдлагад бэлэн байх үүднээс энэхүү цэргийн сургуулилтыг хийж буй юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ