2022 оны АНУ-ын шилдэг их сургуулиудын чансаа
2021, 9 сарын 14. 13:270

АНУ-ын их сургуулиудын чансааг Принстоны их сургууль 11 дэхь жилдээ дараалан тэргүүллээ. Харин Харвардын их сургууль хоёрдугаарт жагссан байна.

АНУ-ын долоо хоног тутмын US News & World Report сэтгүүл орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр жил бүр гаргадаг АНУ-ын их сургуулиудын чансааны жагсаалтыг Принстоны их сургууль тэргүүлжээ. Энэхүү үнэлгээг оюутны амжилт (40%), багш, ажилчдын түвшин (20%), шинжээчдийн санал (20%), санхүүгийн байдал (10%), сурлагын амжилт (7%), төгсөгчдийн хандив (3%) зэрэг үзүүлэлт дээр үндэслэн гаргадаг байна.

Эхний тавд жагссан сургуулиуд бүгд Айви Лигийн нэр хүндтэй сургуулиуд бөгөөд ялангуяа Принстоны их сургууль нь дөрвөн оюутан тутамд нэг багш, ажилтан ноогддог харьцаагаараа дээгүүр үнэлгээ авсан аж. Тус сургуулийн нийт хичээлийн 77.6% нь 20-оос доош оюутантайгаар хичээллэдэг байна. Тухайн жил их сургуульд шинээр элссэн оюутнуудын 6%-ийг Принстоны их сургуульд элсэгчид эзэлж байсан ба 1-р курст элсэгчдийн 89% нь ахлах сургуулийн голч дүнгээрээ сургуульдаа эхний 10%-д багтдаг шилдэг сурагчид аж. Элссэн оюутнуудын SAT (дээд оноо 1600) буюу математикийн элсэлтийн шалгалтын дундаж оноо 1450-1570 байжээ. Түүнчлэн оюутнуудын 98% нь зургаан жилийн дотор сургуулиа төгсдөг байна.

Хоёрдугаарт Колумбийн их сургууль, Харвардын их сургууль, Массачусетсийн технологийн дээд сургууль (MIT) зэрэг нэр хүндтэй сургуулиуд зуузай холбон орсон байна. Массачусетсийн технологийн дээд сургуульд элсэгчдийн математикийн элсэлтийн шалгалтын оноо хамгийн өндөр буюу 1510-1580 байсан ба элсэн орогчид бүгд ахлах сургуульдаа шилдэг 10%-д багтдаг оюутнууд аж. Йелийн их сургууль элсэлтийн дундаж оноо, элсэлтийн түвшин, ахлах сургуулийн голч оноо зэргээрээ тавдугаарт жагссан бол Стэнфордын их сургууль, Чикагогийн их сургуулиуд зургаадугаар байрт орсон байна. Пенсильванийн их сургууль наймд, Калифорнийн Технологийн дээд сургууль, Дюкийн их сургууль, Жонс Хопкинсийн их сургууль, Норт Уэст их сургуулиуд есдүгээр байранд тус тус жагсжээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02