Walmart криптовалютыг төлбөрийн нөхцөлд тооцно гэх мэдээ худал байсан нь тогтоогджээ
2021, 9 сарын 14. 14:010

Даваа гарагт Walmart-ын зүгээс Litecoin коиныг дэлгүүрийнхээ бүх салбарт төлбөрийн нэг хэлбэрээр бүртгэхээр зөвшөөрсөн тухай мэдээллийг хэвлэлийн нэгэн томоохон агентлагаас нийтэлжээ.

Харамсалтай нь үнэн эсэхийг бүрэн нягтлаагүй мэдээллийн вебсайт, агентлагууд тус мэдээллийг олонд түгээсэн юм. Улмаар мэдээлэл нийтлэгдсэнээс хойш тус коины үнэ огцом өссөн ч тухайн мэдээлэл хуурамч болохыг Walmart-ын зүгээс мэдэгджээ.

Одоогоор тухайн мэдээллийг хэн нийтэлсэн нь тодорхойгүй байгаа ч мэдээллийг устгасан байна.

Харин Litecoin коиныг нийлүүлэгчдийн зүгээс мэдэгдэл гаргаж, Walmart сүлжээ дэлгүүртэй хамтрах ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй болохыг тайлбарлажээ.

Гэсэн ч сохорсон мэт завшив гэдгийн үлгэрээр Litecoin-ий үнэ 125 фунтийн үнэлгээтэй байснаас 170 фунтийн үнэ хүрч, хуурамч мэдээлэл болох нь батлагдсанаас хойш 127 фунтийн үнэ хүрч, унасан байна.

Криптовалютын зах зээлд энэ мэт хэрэг гарах нь элбэг үзэгдэл бөгөөд хүмүүс өөрсдийн авсан коины үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, өндөр үнэ хүргээд зардаг юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02