Владимир Путин өөрийгөө тусгаарлах хэрэгтэй болжээ
9 сарын 14. 17:420 сэтгэгдэл1,866

Мягмар гарагт Кремлийн зүгээс мэдээлж байгаагаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүрээлэлд коронавирусийн халдвар илэрсний улмаас өөрийгөө тусгаарлах шаардлагатай тухай Тажикийн ерөнхийлөгч Эмомали Рахмонтой ярих үеэр дурджээ.

Кремлийн нийтэд хүргэсэн мэдэгдлийг уншваас, “Владимир Путин, өөрийнх нь ойрын хүрээлэлд коронавирусийн эерэг тохиолдол батлагдсан тул өөрийгөө хэсэг хугацаанд тусгаарлах ёстой гэж хэлсэн” гэнэ.

Уг шийдвэрийн улмаас ОХУ-ын ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын арга хэмжээнд биечлэн оролцож чадахгүй болсон юм. Улмаар тэдгээр арга хэмжээ нь энэ долоо хоногт зохион байгуулагдах байсан бөгөөд ерөнхийлөгч Путин цахимаар оролцох болжээ.

Түүнчлэн удирдагчид өнөөгийн нөхцөл байдалд тулгамдаад байгаа асуудлууд болон Афганистан улсын тухайд хэлэлцсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ