Афгани бүсгүйчүүд өнгөлөг даашинзаар гоёж, цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлж байна
9 сарын 14. 18:570 сэтгэгдэл1,070

Афгани бүсгүйчүүд талибуудын хатуу хоригийг эсэргүүцэж, цахим хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.

Хөдөлгөөнд нэгдэхэд бүсгүйчүүд өөрсдийн уламжлалт, өнгөлөг даашинзаас гоёсон зургаа хуваалцаж, #DoNotTouchMyClothes (Миний хувцаст бүү хүр) #AfghanistanCulture(Афганистан Соёл) гэсэн агуулга бүхий хаштаг хэрэглэх учиртай юм.

Хэрэв та гүүгл хуудаснаа “афгани үндэсний хувцас” гэж хайвал нүд гялбам олон өнгийн даашинз илэрцэд гарч ирнэ. Нэхмэл, хатгамал, зүүлт чимэглэлтэй, чимэглэлгүй гээд төрөл төрлөөр эрээлэн үзэгдэх тэдгээр хувцас нь үнэхээр сүрдэм сайхан.

Тийм л хувцсыг афгани хүүхнүүд өнгөрөгч 20 жилийн турш өмсөж ирсэн юм.

Зарим тохиолдолд бүсгүйчүүд урт бошинзын оронд жинс өмсөж, алчуураа толгой дээрээ унжуулалгүй мөрөн дээрээ тохчхоод явдаг байжээ.

Гэвч талибууд засгийн эрхийг булааснаас хойш бүсгүйчүүдийн өмсөх хувцас нэгэн ижил уйтгартай, хар бараан өнгөтэй болж, охид бүсгүйчүүд нүүр царай, гар гээд биеийн бараг бүх л хэсгээ халхалсан абаяа өмсгөлийг өмсөх болсон байна.

Afghan women hit back at Taliban with #DoNotTouchMyClothes campaign - BBC  News

Цахим орчинд түгээд байгаа нэгэн бичлэгт талибуудыг дэмжсэн хөдөлгөөн өрнөж байх бөгөөд түүнд оролцох бүсгүйчүүд “Нүүрний будаг, орчин үеийн хувцастай афгани бүсгүйчүүд жинхэнэ мусульман афгани эмэгтэй биш. Бид Шариатын хуулиас гажууд эмэгтэйчүүдийн эрхийг хүсэхгүй байна” гэж хэлж байх ажээ. Үүнийг үзсэн афгани бүсгүйчүүд дургүйцлээ илэрхийлж, цахим хөдөлгөөнийг эхлүүлсэн юм.

Тэд өөрсдийн афгани үндэсний даашинзыг өмссөн зургаа хуваалцаж, “Энэ бол жинхэнэ афгани даашинз. Афгани бүсгүйчүүд ийм л өнгөлөг, даруу хувцсаар гоёдог. Тас хар бурка хэзээ ч афгани соёлын нэг хэсэг байгаагүй. Манай улсын хамгийн ихээр өв уламжлалаа хадгалж үлдсэн бүсэд ч никаб зүүдэг хүн байхгүй” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ