Алжирийн жүдоч Фети Ноуринигийн барилдах эрхийг 10 жилээр хасжээ
2021, 9 сарын 14. 19:260

Алжир улсын жүдоч Фети Ноурини өнгөрөгч Токиогийн олимпд Израиль улсын бөхтэй оноолт таарахдаа барилдахаас татгалзан нэрээ татсан билээ. Тэгвэл Олон улсын жүдогийн холбооноос Фети Ноурини болон түүний дасгалжуулагчийн эрхийг 10 жилээр хасжээ.

Фети Ноуринигийн хэлснээр улс төрийн үзэл суртлын хүрээнд Израиль улсын бөхтэй барилдаж чадаагүйгээ тайлбарлаж байсан юм. Тийнхүү тухайн үед Алжирын олимпын хорооноос тэдний мандатыг хурааж, Токиогийн наадмаас буцаагдсан ажээ.

Харин Олон улсын жүдогийн холбооноос тэдний эрхийг ямар шалтгаанаар хассан болохоо тайлбарлахдаа, “Тэд олон улсын наадмыг улс төр, шашны суртал ухуулгыг эсэргүүцэх, сурталчлах талбар болгосон. Энэ нь ёс зүйн хувьд учир дутагдалтай асуудал” хэмээсэн юм.

Улмаар 2031 оны наймдугаар сарыг хүртэл тэд Олон улсын жүдогийн хорооноос зохион байгуулах бүх тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02