Афганистан: Талибан бүлэглэлд эзлэгдсэнээс хойш 153 хэвлэл мэдээллийн байгууллага үүдээ барьжээ
2021, 9 сарын 14. 22:210

Исламын зэвсэгт Талибан бүлэглэлийнхэн Афганистанд эрх мэдлээ сэргээснээс хойшхи нэг сарын хугацаанд 150 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага үүдээ бариад байна.

Өнгөрсөн сарын 15-нд Талибууд Афганистаныг эзлэн авснаас хойш тус улсын 20 мужид үйл ажиллагаа явуулж асан хэвлэл мэдээллийн багадаа 153 орчим байгууллага өдгөө хаагдаад байгаа талаар Афганистаны Толоньюс агентлагийн мэдээнээс иш татан ОХУ-ын ТАСС суваг мэдээлэв.

Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаагаа зогсоох болсон гол шалтгаан нь эдийн засгийн хүнд байдал хийгээд Талибуудын зүгээс тавьсан элдэв дарамт, хоригууд байсан гэжээ.

Талибуудад эзлэгдсэнээс хойш тус улсад хэвлэл мэдээллийн салбарынхныг хэлмэгдүүлэх явдал газар сайгүй гарах болсон юм.

Саяхан нийслэл Кабул хотод болсон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жагсаалыг сурвалжилж байсан сэтгүүлчдийг баривчилж, заримыг нь цагдаагийн газарт аваачин ташуураар зодсон гэх мэдээ дэлхийн сонорт хүрч хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн билээ.

Үүгээр зогсохгүй Талибуудын зүгээс эмэгтэй сэтгүүлчдийг төрийн мэдлийн телевизэд ажиллахыг нь хориглоод байгаа юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мөн эмэгтэй сэтгүүлчдийг ажиллуулахгүй гэсэн шийдвэрийг гаргаад байгаа гэнэ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04