Нью-Йорк хотын сургуулиуд жил хагасын дараа танхимын сургалтаа эхлүүллээ
9 сарын 14. 23:110 сэтгэгдэл940

АНУ-ын Нью-Йорк хотод цар тахлаас үүдэн үүд хаалгаа бариад байсан ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд жил хагасын дараа дахин оюутан сурагчиддаа үүдээ нээлээ.

Алсын зайн сургалтаар бүх шатны боловсролын хөтөлбөр явагдаж байсан Нью-Йорк хотод орон нутгийн цагаар 13-ны өдрөөс эхлэн хичээлийн шинэ жил эхэлж байгаа ба бүхий л боловсролын байгууллага 100% танхимаар хичээллэж эхлэхээр болсон юм.

Нью-Йорк хотын 12-17 насны иргэдийн гуравны хоёр орчим нь вакцины 2 тундаа бүрэн хамрагдаад байгаа билээ. Мөн алсын зайнаас ажиллаж байсан төрийн алба хаагчид болон төрийн үйлчилгээний ажилтнуудыг биеээр ирж ажлаа хийхийг үүрэгдснээр тэдгээр хүмүүс заавал вакцинд хамрагдах шаардлагатай болсон байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ