Байден, Жонсон нарын дээд хэмжээний уулзалт энэ сард төлөвлөгдлөө
2021, 9 сарын 15. 1:300

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар энэ сарын сүүлээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар тохиролцсон тухай The Times сонинд 13-ны өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдснаар Ерөнхий сайд Жонсон энэ сарын 21-ний өдөр Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор АНУ-д айлчилах үеэрээ Ерөнхийлөгч Жо Байдентай Цагаан ордонд уулзах санал тавьсан бөгөөд хоёр тал уг уулзалтын талаар зарчмын тохиролцоонд хүрсэн байна.

Энэхүү уулзалтаар Их Британийн талаас Афганистаны асуудлаас үүдээд тун эмзэг болсон хоёр орны харилцааг дахин сэргээж зөөлрүүлэх тал дээр хичээх байх гэсэн таамаг гараад байгаа юм.

Сар орчмын өмнө Афганистаны нийслэл Кабул хот эзлэгдэхэд Ерөнхий сайд Жонсон Ерөнхийлөгч Байдентай хамгийн түрүүнд холбогдохыг хүссэн ч хүсэлтийг хүлээж авах хүртэл 36 цаг хүлээх хэрэгтэй болсноор барахгүй, АНУ-ыг Афганистанаас цэргээ гаргах хугацааг хойшлуулахыг хүсэхэд уг саналыг хүлээж аваагүй юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Байден Хятадад тавьсан хатуу хариу арга хэмжээг дэмжин ажиллахыг Ерөнхий сайд Жонсоноос хүсэх нь гарцаагүй хэмээн таамаглал дэвшүүлж байгаа аж.

Гэвч АНУ-ын мэдээллийн эх сурвалж хэлэхдээ "Ерөнхий сайд Жонсон Хятадад хэт хатуу хандахыг хүсэхгүй байгаа болов уу.” гэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03