БНХАУ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж 500 мянган ажлын байр бий болгоно
2021, 9 сарын 15. 11:030

БНХАУ-ын консулын мэдээллийн хэлтсээс өнгөрөгч пүрэв гарагт “БНХАУ-ын 2021-2025 онд хэрэгжүүлэх Хүний эрхийн бодлого”-г танилцуулсан бөгөөд бодлогын нэг томоохон хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх байсан юм.

Улмаар тухайн бодлогын хүрээнд 2025 оны дотор хөгжлийн бэрхшээлтэй ард иргэддээ зориулж 500 мянган шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.

Хятад улс 2009 оноос хойш уг хүний эрхийн бодлогыг гаргаж, хэрэгжүүлж байгаа ба энэ удаагийн танилцуулсан бодлого дөрөв дэх нь болж байгаа юм.

Car wash offers shine, solution for China's mentally disabled workforce -  Global Times

Түүнчлэн дээрх бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах үүднээс хот, хөдөө орон нутгийн нийт 2 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө өгөх тогтолцоотой болох талаар ч тусгасан байна.

БНХАУ-ын хувьд өнгөрөгч онд нийт 85 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн тооцоо гарсан бөгөөд тэдгээрээс 8.6 сая нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн үзүүлэлттэй байжээ. Энэ нь 2019 оны тоон баримттай харьцуулахад 0.76 хувиар өссөн юм.

Мөн тус бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зөвхөн хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангаад зогсохгүй өөр олон салбарын үйл ажиллагааг тэдэнд хүртээмжтэй байлгахаар зориод байгаа ажээ. Тийнхүү 2025 оны дотор Эрүүл мэнд, нөхөн сэргээх эмчилгээний шинжлэх ухааны их сургууль болон 100 гаруй сэтгэлзүйн эрүүл мэндэд чиглэсэн байгууламж барихаар тусгасан байна.


Эх сурвалж: China Daily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
02024-4-18 1:18
АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
02024-4-17 11:57
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
12024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
12024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46