Их Британи улс 50 болон түүнээс дээш насны хүмүүсийг вакцины гуравдугаар тунд хамруулах болжээ
2021, 9 сарын 15. 14:490

Их Британи улсын засгийн газраас өнгөрөгч мягмар гарагт мэдээлснээр тус улс 50 болон түүнээс дээш насныхан, эрсдэлт бүлгийнхэнд коронавиурсийн эсрэг гурав дахь тунгийн вакциныг санал болгох болжээ.

Гэвч вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 6 сарын хугацаа өнгөрөөгүй хүмүүст гурав дахь тунг хийхгүй юм.

Тийнхүү гурав дахь тунгийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногоос эхлэх болсон бөгөөд 12-15 насны хүүхдүүдийг нэг тун вакцинд хамруулах асуудлыг ч хэлэлцэж, баталсан байна.

Их Британи улсын хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо маш өндөр байгаа ч вакцинжуулалтын ачаар эмнэлгийн тусламж авч, амиа алдах тохиолдлын тоо хамаагүй бага байгаа юм. Тиймээс ч хатуу хорио цээрийн дэглэм тогтоохгүй гэсэн шийдвэртээ бат зогсож байгаа боловч ирэх долоо хоногуудад нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн байгууламжуудын ачаалал ихэсвэл хорио цээрийн дэглэмийг чангатгахаас өөр аргагүй хэмээжээ.

Харин гурав дахь тунгийн вакцинаар ямар вакцин хийх тухайд тодруулахад Файзер бол нэн тэргүүний сонголт гэдгийг хэлсэн байна. Гэхдээ нийт вакцины талыг нь Модерна вакцинаар бүрдүүлэхээр шийдвэрлэжээ. Харин эрүүл мэндийн асуудалтай хүмүүст АстраЗенека вакциныг хийх юм.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02