Хойд Солонгос улс Зүүн тэнгис рүү хоёр баллистик пуужин харважээ
2021, 9 сарын 15. 15:390

Өмнөд Солонгосын армийн баталж байгаагаар Хойд Солонгос улс өнөөдөр буюу лхагва гарагт газарзүйн байрлалын хувьд Япон, Солонгос улсын дунд байх Зүүн тэнгис рүү хоёр баллистик пуужин харважээ.

Харин баллистик пуужин гэж мэдээгүй Япон улсын засгийн газрын зүгээс "Балластик пуужин байж болох ямар нэг зүйлээр харвасан" тухай мэдэгдсэн байна. Улмаар тус улсын ерөнхий сайд Ёшихидэ Сугагын хэлж байгаагаар, "Япон улсын амар тайван, аюулгүй байдалд заналхийлсэн, “хэрээс хэтэрсэн” үйлдэл" гэжээ.

Энэ долоо хоногийн хувьд Хойд Солонгос улс ийнхүү хоёр дахь удаагаа хүйтэн зэвсгийн туршилт явуулж байгаа юм.

Өнгөрөгч даваа гарагт тус улс мөн л холын зайд харвах зориулалт бүхий далавчит пуужинг харваж туршсан нь Япон улсын ихэнх газар нутгийг дэлбэлж чадахаар хүчин чадалтай байжээ.

БНАСАУ-ын хувьд өлсгөлөнд нэрвэгдэж, эдийн засгийн маш хүнд хямралд өртөөд байгаа хэдий ч энэ мэт шинэ зэр зэвсэг бүтээж, туршилт хийсээр байгаа билээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04