АНУ-ын Tesla компаний гүйцэтгэх захирал Илон Маскийн нэгэн жиргээ криптовалютын зах зээлийг доргиогоод авсан байна.
Орон нутгийн цагаар 13-ны өдөр Маск өөрийн Твиттер хуудаснаа үрчилж авсан Шиба Ину үүлдрийн гөлөгнийхөө унтаж буй зургийг "Флоки ирлээ" гэсэн тайлбарын хамт тавьжээ.
Маскийн уг жиргээний дараа криптовалютын зах зээл дээр түүний 'Floki' гөлөгтэй төстэй нэртэй крипто зоосны үнэ огцом өссөн байна.
Хамгийн их өссөн зоос нь 'Shiba Floki’ байсан бөгөөд тус зоос нэг өдрийн дотор 5500 гаруй хувиар өссөн бол 'Super Floki’ нэртэй зоосны хувьд 400%-иар өсчээ.
Эх сурвалж: MBC
Гоё мэдээ оруулдаг шүү