Осама Бин Ладены хүү одоо ч эцгийнхээ хийсэн үйлдэлд гэмшдэг
2021, 9 сарын 15. 17:180

Хорин жилийн өмнөх есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д террорист халдлага гарч, олон мянган хүн сэтгэл зүй, амь нас, бие махбодоороо хохирсон билээ. Тэгвэл тус террорист халдлагыг удирдсан Осама Бин Ладены хүү одоо ч эцгийнхээ хийсэн үйлдлийн өмнөөс гэмшиж, айдаст автдаг тухайгаа хэлжээ.

Өдгөө 40 настай Омар Бин Ладен өнгөрсөн долоо хоногт нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа, “Миний хувьд аав маань тийм аймшигтай хэргийг зохион байгуулах чадалтай байсан гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү байдаг. Тэр ганц өдөр бидний амьдралыг үүрд өөрчилсөн. Тэр явдлаас хойш үргэлжлүүлэн амьдрах гэдэг үнэхээр бэрх байсан. Би хувьдаа эцгийнхээ үйлдэлд маш их гэмшиж, бодох бүртээ айдаст автдаг” хэмээжээ.

Улмаар тэр эцгийгээ өөд болсны дараагаар Аль Каида бүлэглэлийг удирдах учиртай байсан ч чадаагүй юм. Одоо Омар Франц улсын Нормандид уран бүтээлчээр ажиллаж, амьдардаг ажээ.


Эх сурвалж: Examiner

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02