Индонез: Ачаа тээврийн онгоц алга болж, хайгуулын ажиллагааг явуулж байна
9 сарын 15. 18:070 сэтгэгдэл975

Өнөөдөр буюу лхагва гарагт Индонез улсын Папуа мужаас Римбун гэх ачаа тээврийн жижиг онгоц агаарт хөөрч, гучин минутын дараа сураг тасарчээ. Улмаар онгоцыг хайхаар өргөн бүрэлдэхүүн бүхий эрлийн багийг гаргаад байгаа юм.

Онгоцноос сураг тасарснаас хойш 20 минутын дараа Эрэл хайгуул, аврах ажиллагааны үндэсний агентлагаас хайгуулын ажиллагааг эхлүүлсэн болохыг мэдээлжээ.

Ачаа тээврийн онгоц нь дотооддоо барилгын материал тээвэрлэж явсан ч тийнхүү алга болсон байна. Тус улсын Тээврийн яамнаас мэдээлж байгаагаар онгоцонд нийт 3 хүн явсан юм.

Хайгуулын ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа ба энэ мэт хэрэг Индонез улсад ойр ойрхон гардаг ажээ. Учир нь Индонез улс агаарын тээврийн үйлчилгээгээр азидаа хамгийн аюултайд тооцогддог гэнэ.


Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ