Фэйсбүүк: Инстаграм өсвөр настнуудад сөргөөр нөлөөлдөг болохыг үзүүлжээ
9 сарын 15. 18:510 сэтгэгдэл905

Инстаграм аппликэйшн өсвөр настнуудад сөргөөр нөлөөлдөг болохыг Фэйсбүүк олж мэджээ.

Фэйсбүүк компани Инстаграмыг худалдан аваад 9 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнгөрөгч гурван жилийн хугацаанд тэдний зүгээс тус аппликэйшн өсвөр настнуудад ямар нөлөө үзүүлдэг болох талаар судалгаа хийжээ. Улмаар судалгааны үр дүнд Инстаграмын өсвөр насны охидод үзүүлэх нөлөө хамгийн муу үзүүлэлттэй гарсан байна.

Тодруулбал, Британийн өсвөр насныхны 13 хувь нь Инстаграмаас үүдэн амиа хорлох бодол тээж явдаг гэж мэдэгдсэн бол Америкийн өсвөр насныхны 6 хувь нь Инстаграмтай холбоотойгоор тийм бодол тээдэг гэжээ.

Мөн судалгаанд хамрагдсан охидын 32 хувь нь өөрсдийн биеийн галбирын хувьд эмзэглэдэг гэсэн бөгөөд Инстаграмыг ашиглахад сэтгэл санааны хувьд бүр л дорддог гэсэн байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ