ОХУ-ын Төрийн Думын сонгууль маргаашаас эхэлнэ
2021, 9 сарын 16. 11:550

ОХУ-ын Төрийн Думын сонгууль энэ долоо хоногийн 17-оос 19-ний өдөр зохион байгуулагдах билээ. Тэгвэл сонгууль дөхөж буйтай холбогдуулан, Ерөнхийлөгч Владимир Путин ард иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалжээ.

Тэрээр зурагтаар дамжуулсан мэдэгдэлдээ, “Энэ долоо хоногийн баасан гарагаас ням гарагийн хооронд зохион байгуулагдах сонгуульд би хүн бүрийг өөрсдийн хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна. Та бүхэн боломжит өдрөө өөрт ойр байх санал хураах байранд очиж эсвэл зайнаас саналаа өгч оролцоорой. Дэвшилтэт технологи нь та бүгдэд найдвартай, аюулгүйгээр саналаа өгөх боломжийг олгоно” хэмээсэн байна.

Түүнчлэн хувийн зүгээс ард иргэдээ хариуцлагатай, тэнцвэртэй сонголт хийж, улс орон болоод ард иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэсэн хүнийг сонгоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Сонгууль нийт гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийт 5800 хүн, 23 нам, эвсэл өрсөлдөхөөр болсныг ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн байна.

Улс даяар зохион байгуулагдах тус сонгуулийг 413 мянган хянагч хянах ажээ. Харин хөндлөнгийн хянагчаар 55 улсын 250 хянагч ирэх юм. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байгаагаар, Төрийн Думын сонгуулийн хүрээнд нийт 96 мянган санал хураах цэг ажиллах болжээ.

2021 оны зургадугаар сарын нэгний байдлаар ОХУ-д санал өгөх насны 108 сая хүн байгаа гэсэн тоо гарсан бөгөөд гадаад улсаас сонгуульд оролцох иргэдийн тоо 2 саяд хүрч байгаа юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53