Фижи арал энэ ондоо багтаж жуулчдад хилээ нээхээр болжээ
2021, 9 сарын 16. 12:250

Фижи арал энэ ондоо багтаан хилээ нээхээр бэлтгэж байна.

Тус арлын улс нь ирэх арван хоёрдугаар сард хилээ нээхээр төлөвлөөд байсан ч вакцинжуулалтын хөтөлбөрөөс хамаарч хил нээх хугацаанд өөрчлөлт орж магадгүй байгаа ажээ.

Хил нээж, жуулчид хүлээн авах ажилтай холбогдуулан Худалдаа, наймаа, аялал жуулчлалын яамнаас мэдээлж байгаагаар, “Бид арван нэгдүгээр сард хилээ нээхээр шамдаж байгаа ч одоогоор баттай хэлж мэдэхгүй байна. Бидний зүгээс өөрийн улсад илрэх дотоодын халдварыг бууруулж, хүмүүсийг Фижи арал бол аюулгүй аяллын бүс гэдэгт итгэл төгс байх боломжоор хангаж, манай арал дээр амарсан жуулчин нутагтаа халдвар тээж очихгүй байх тал дээр анхаарлаа хандуулж байгаа” гэсэн байна.

Фижи улсын ДНБ-ын 40 хувийг аялал жуулчлал дангаар бүрдүүлдэг тул цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байсан байгууллагуудын хувьд энэ нь үнэхээр сайхан мэдээ болж байгаа юм.

Харин арлыг зориход тавигдах шаардлагад жуулчид “ногоон жагсаалт”-д байх улсуудаас ирсэн байх бөгөөд ирэхдээ вакциндаа бүрэн хамрагдаж, коронавирусийн PCR шинжилгээний сөрөг хариу бүхий баримт бичигтэй байх ёстой гэж заажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42