БНХАУ хуванцрын хаягдлыг хянах 5 жилийн төлөвлөгөөгөө танилцуулжээ
2021, 9 сарын 16. 17:100

БНХАУ энэ долоо хоногийн лхагва гарагт хуванцрын хаягдлыг хянах таван жилийн төлөвлөгөөг танилцуулжээ.

Төлөвлөгөөг БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн үндэсний комисс, Хүрээлэн буй орчин, экологийн яамнаас хамтран боловсруулсан юм. Улмаар хуванцрын хэрэглээ, үйлдвэрлэл, хуванцрыг юугаар орлуулж болох, хуванцар хаягдлын хэмжээг хэрхэн бууруулах зэрэг асуудлуудыг төлөвлөгөөнд багтаажээ.

Төлөвлөгөөний зорилгын хүрээнд 2025 он гэхэд жижиглэн болон онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээнд ашигладаг нэг удаагийн хуванцрын хэрэглээг зогсоох гэнэ.

Цаашлаад хуванцрыг хулс, мод, цаас, байгальд ээлтэй хуванцраар орлуулах арга замыг эрэлхийлж, байгальд шингэдэг хуванцар боловсруулах технологийг хөгжүүлж, тус технологид суурилсан үйлдвэрлэлийг шат дараатай хөгжүүлэх тал дээр анхаарах ажээ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02