UFC групп шинэ ургацын баяраа хийлээ
2021, 9 сарын 17. 11:320

UFC групп ажилчдынхаа гэр бүлийн хүрээнд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шинэ ургацын чацаргана хураах өдөрлөгийг Шувуун фабрик дахь талбайдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус группийн хувьд жил бүрийн намар ургацын баяраа хэрэглэгч, хамт олон, гэр бүл гээд өргөн хүрээнд тэмдэглэдэг. Үүгээр дамжуулан чацаргана жимсний ач тус, хэрэглээг хүмүүст таниулах үүднээс энэхүү өдөрлөгийг жил бүр зохион байгуулж ирсэн. Харин энэ оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж цомхон хүрээнд ийнхүү тэмдэглэн өнгөрүүлжээ.

Жимсний хаан гэгдэх чацаргана жимс найрлагандаа A, С, E зэрэг нийт 12 төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй микро элементүүд агуулдаг төдийгүй эмчилгээ, эрүүл мэндийн зориулалтаар ашигладаг дэлхийн шилдэг 10 хүнсний нэг. Чацаргана жимсний давуу талыг дурдвал, дархлааг сэргээх, бодисийн солилцоог сайжруулах, уушигны олон төрлийн эмгэг өвчин болон элэг, арьс, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, тамир тэнхээг сайжруулахад түгээмэл хэрэглэдэг. Тэрчлэн гоо сайхны зориулалтаар мөн ашиглаж байна.

UFC групп шинэ ургацын чацаргана жимсээр үйлдвэрлэсэн Био чацарганы шүүс худалдаанд гарч эхэлжээ. Био чацаргана нь ямар нэгэн химийн нэмэлт агуулаагүй бөгөөд амин дэмээр баялаг чацарганы шүүс хэрэглэгчдийн гарт хүрээд багагүй хугацаа өнгөрч буй. Өмнөд Солонгосын EWHA их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд чацаргана жимсэнд агуулагдах зарим ашигтай элемент нь Covid-19 вирусээс урьдчилан сэргийлэхэд ашиг тустайг сүүлийн үеийн судалгаагаар олж тогтоосон. Тиймээс өдөр тутам хэрэглэх нь дархлааг дэмжих давуу талтайг онцолжээ.

Монголчуудын хувьд эрт дээр үеэс хүнсэндээ чацарганыг хэрэглэсээр ирсэн. Өнөө үед чацарганыг тарьж ургуулах, өрхийн аж ахуй хэлбэрээр тариалах нь нэмэгдсэн. Хүмүүсийн хоол хүнс, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний нэг нь чацаргана болон хэвшиж, тэр хэрээр хэрэглээ нь тэлж буй. Чацаргана нь хөрсийг үржил шимээр баяжуулах, цөлжилтөөс хамгаалах, хөрс усны горимыг зохицуулах зэрэг экологийн өндөр ач холбогдолтой. Намрын энэ өдрүүдэд чацаргана хураах ажил улсын хэмжээнд идэвхтэй өрнөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57