АНУ: Амь насны даатгалын нөхөн төлбөрөө хүүдээ өгөхийн тулд өөрийгөө алах захиалга өгчээ
2021, 9 сарын 17. 12:401

АНУ-д амьдардаг нэгэн хуульч хүүдээ өөрийн амь насны даатгалын их хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулж өгөхийн тулд бусдын тусламжтайгаар амиа егүүтгэхийг завджээ.

Вашингтон Пост зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 15-ны өдөр мэдээлснээр, 13-ны өдөр АНУ-ын Өмнөд Каролина мужийн 53 настай өмгөөлөгч Алекс Мурдог амь насны даатгалын нөхөн төлбөрөө авахын тулд амиа хорлохыг завдсан хэргээр буруутгажээ. Хүүдээ 10 сая долларын нөхөн төлбөр гаргуулж өгөхийн тулд өөрийгөө алах захиалгыг гэмт этгээдэд өгчээ. Мурдо нь Колтон хотын нэр хүндтэй хуульчийн гэр бүлээс гаралтай бөгөөд тэрээр өвөг эцэг, өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн дөрөв дэх үеийн хуульчаар ажиллаж байжээ.

Мурдо өмнө нь өөрийн өмгөөлж байсан 61 настай гэмт хэрэгтэн Кертис Эдвард Смитэд хандан энэ хэргээ гүйцэлдүүлэхэд нь туслахыг санал болгожээ. Тэрээр Смитэд "Би хөл хөдөлгөөн багатай авто машины зам дээр машиныхаа дугуйг сольж байх үед ачааны машинаар миний хажуугаар өнгөрөхдөө толгой руу минь буудаарай.” гэсэн аж. Түүгээр ч зогсохгүй Смитэд гар буу хүртэл өгсөн байна.

Гэсэн хэдий ч тэдний төлөвлөгөө талаар болжээ. Смит өнгөрөгч 4-ний өдөр төлөвлөсний дагуу ачааны машинтай явж байхдаа Мурдогийн толгой руу бууджээ. Гэвч түүний буудсан сум Мурдогийн толгойг дөнгөж шүргээд өнгөрсөн байна. Харин шархдсан Мурдог ойролцоох эмнэлэгт хүргэж, одоогоор эмчилгээ хийлгэж байгаа аж.

Мужийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд хэргийг шалгах явцад даатгалын залилангийн хэрэг болохыг илрүүлж, Смитийг даатгалын залилан хийх болон амиа хорлоход тусалсан гэх хэргээр баривчилсан байна.

Мурдо нь өнгөрсөн зургадугаар сард эхнэр Маргарет болон хоёр дахь хүү Паул нараа буутай этгээдийн гарт алдсан бөгөөд энэ явдлаас хойш сэтгэл санааны гүн хямралд орж, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисны хамааралтай амьдарч байсан гэх мэдээлэл мөн гарчээ. Гэсэн хэдий ч амиа хорлох гэсэн уг хэргийг илрүүлснээр цагдаагийн байгууллагаас өмнөх хэрэг мөн үүнтэй адил даатгалын залилангийн гэмт хэрэг байж болзошгүй хэмээн дахин мөрдөн байцаалт эхлүүлэх гэж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Үнэн
69.138.231.52
   /
2021, 9 сарын 19. 9:57

Америкийн нийгмийн үнэн нүүр царай л даа

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04