АНУ: Түймрийн аюул ойртсоноос үүдэн дэлхийн хамгийн том модыг галд тэсвэртэй хөнжлөөр ороожээ
2021, 9 сарын 17. 13:040

АНУ-ын Калифорни мужид түймэр гарч, дэлхийд алдартай Секвойя үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ойртсонтой холбогдуулан гал сөнөөгчид олон жилийн настай моддыг галд тэсвэртэй хөнжлөөр ороожээ.

General Sherman Tree wrapped in fire-resistant blanket | kvue.com

Албаныхны мэдээлж байгаагаар түймэр хэдхэн цагийн дотор хүрээлэнд нэвтэрч болзошгүй тул тийнхүү хүрээлэнгийн зарим моддыг хамгаалж үлдэхэд чиглэсэн арга хэмжээ авсан байна.

Тус цэцэрлэгт хүрээлэн нь 2000 гаруй секвойя модтой бөгөөд дэлхийн хамгийн том мод болох Женерал Шерман тэнд байдгаараа онцлогтой. Женерал Шерман модны хувьд 83 метрийн өндөртэй, 2300-2700 жилийн настай юм. Секвойя модод нь хэдий галд тэсвэртэй гэгддэг ч албаныхан гал түймрээс болгоомжлохдоо дээрх арга хэмжээг авчээ.

California fires: Blankets wrapped around world's biggest trees - BBC News

Өдгөө Калифорни мужид үргэлжилж байгаа тус түймрийг унтраахад 350 гал сөнөөгч, нисдэг тэрэг, ус асгаж, гал унтраах зориулалттай онгоцнууд дайчлагдан ажиллаж байгаа юм.

Харамсалтай нь цаг агаарын өндөр температур, үргэлжилсэн ган гачгаас үүдэн энэ жилд л гэхэд Калифорни мужид 7400 түймэр бүртгэгдсэн бөгөөд нийт 9 мянган квадрат километр бүхий газар сүйдээд байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47