Нидерландын гадаад хэргийн сайд Сигрид Кааг суудлаа хүлээлгэн өгчээ
2021, 9 сарын 17. 16:020

Нидерланд улсын парламентаас гадаад хэргийн сайд Сигрид Каагыг өнгөрсөн сард Афганистанаас улсаас ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг муу зохион байгуулсан гэж дүгнэжээ. Улмаар тус улсын гадаад хэргийн сайд Сигрид Кааг суудлаа хүлээлгэн өгснөөр Талибаны эзлэн түрэмгийллээс болж суудлаасаа огцорсон барууны засгийн газрын анхны удирдах албан тушаалтан боллоо.

Тодруулбал, Нидерландын засгийн газраас түүнийг Афганистанд өрнөсөн үйл явдлын хүрээнд хариу арга хэмжээ авахдаа хугацаа алдаж, нүүлгэн шилжүүлж болох олон мянган афганичуудыг орхисон гэж буруутгасан юм.

Харин Сигрид Каагын зүгээс өөрийгөө зөв зүйл хийсэн гэж үзэж байгаа ч парламентын саналыг хүлээн авч, суудлаа хүлээлгэн өгчээ.

Тэрээр засгийн газар хариу арга хэмжээ авахдаа удсан гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн байна.

Нидерландын засгийн газраас наймдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Афганистан улсаас 2000 хүнийг л нүүлгэн шилжүүлж чаджээ. Гэвч голланд цэргүүдэд тусалж, хэлмэрч, туслахаар ажиллаж байсан олон зуун хүмүүс Афганистан улсад үлдсэн юм.

Суудлаасаа буусан Сигрид Кааг цаашид D66 намынхаа даргаар үргэлжлүүлэн ажиллах ажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02
Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
02024-4-22 14:50
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00