Нигер: Сурагчдыг олноор нь хулгайлах хэрэг гарч байгаагаас үүдэн хичээлээсээ завсардахад хүрээд байна
2021, 9 сарын 17. 18:161

НҮБ-ын харьяа Олон улсын хүүхдийн яаралтай тусламжийн сангаас энэ лхагва гарагт мэдээлснээр Нигер улсад хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурагчдыг олноор нь хулгайлах ихээр гарах болжээ. Улмаар 1 сая гаруй хүүхэд жил завсардаж магадгүй байгаа гэнэ.

2021 он гарсаар Нигер улсад энэ төрлийн гэмт хэрэг 20 удаа бүртгэгдсэн бөгөөд улмаар 1400 хүүхэд хулгайлсан хэрэг гарч, 16 хүүхэд амиа алдсан байна. Мөн 200 гаруй хүүхэд одоо ч сураггүй байгаа юм.

Тэдгээр хэргийг эхэндээ Нигер дэх жихад бүлэглэлээс зохион байгуулж байсан ч цаашлаад Баруун Африкийн бүс дэх Исламын улс, гэмт хэргийн бүлэглэлүүд зохион байгуулах болжээ.

ЮНИСЕФ-ийн Нигер дэх төлөөлөгчийн мэдээлж байгаагаар, “Ойрын үед гарч байгаа халдлагын улмаас эцэг эх, гэр бүлүүд хүүхдүүдээ сургуульд явуулахаас айдастай болж, сурагчдын боловсрол тасалдаж байна” гэсэн юм.

Тэгвэл тус улсын нийслэл Абужад хичээл эхлэх тов тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
zochin
150.129.141.194
   /
2021, 9 сарын 17. 23:02

Huni naimaa gazar avch bga n delhiger neg tarhaj bga harhnuudtai holbootoi l bh.

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00