Талибан бүлэглэл: Дунд сургуульд зөвхөн эрэгтэй сурагчид суралцаж болно гэв
2021, 9 сарын 18. 15:030

Афганистаны засгийн эрхэнд гарсан талибууд сар гарны дараа дунд сургуулиудын үйл ажиллагааг сэргээж байгаагаа мэдэгдсэн хэдий ч охидыг сургуульд хамруулахгүй бололтой.

Орон нутгийн цагаар 17-ны өдөр Британийн The Guardian өдөр тутмын сонинд бичсэнээр Талибаны шилжилтийн засгийн газрын Боловсролын яамнаас хөвгүүдийн дунд сургуулийн хичээл энэ сарын 18-ны өдрөөс эхэлнэ гэж мэдэгджээ. Гэвч тухайн мэдэгдэлд охидыг сургуульд явж болох талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Зөвхөн эрэгтэй багш нар ажилдаа эргэн орох боломжтой хэмээн тус мэдэгдэлд мөн дурдсан байна.

Өнгөрсөн сарын дундуур Талибанчууд Афганистаныг хяналтандаа авснаас хойш сар гаруйн дараа дунд сургуулиудыг дахин нээж байгаа юм. Талибан бүлэглэл эрх мэдлээ сэргээсний дараа бүх түвшний сургуулиудыг улсын хэмжээнд түр хаагаад байсан бөгөөд энэ сарын эхээр зарим их дээд сургуулиуд эрэгтэй, эмэгтэй оюутнуудын дундуур хөшгөөр зааглан хичээлээ үргэлжлүүлэн орж эхэлсэн билээ.

Одоогийн байдлаар охидыг дунд боловсрол эзэмшихийг хориглосон улс орон байдаггүй бөгөөд энэхүү арга хэмжээ хэвээр үргэлжилбэл Афганистан улс дэлхий дээрх цорын ганц улс болох аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04