Эль Сальвадор улс дахин 150 биткоин худалдан авлаа
2021, 9 сарын 21. 11:370

Эль Сальвадор улс энэ сарын 7-ны өдрөөс эхлэн биткоиныг албан ёсоор төлбөрийн хэрэгсэлд тооцохоор болсон билээ. Улмаар тус шийдвэрийн хүрээнд Эль Сальвадор улсын засгийн газраас эхлээд 400 биткоин, дараа нь 150 биткоин худалдан аваад байсан бол даваа гарагт дахин 150 биткоин худалдан авчээ.

Хэдийгээр Эль Сальвадор улсын ард иргэд дээрх шийдвэрийг эсэргүүцэж, нийслэл Сан Сальвадорт нь жагсаал цуглаан дуусахгүй байгаа ч ерөнхийлөгч Наяиб Букелэ ийнхүү биткоины ханшийн уналтыг үл тоон худалдан авалт хийсээр байна. Тэрээр өөрийн Твиттер хуудаснаа, “Бид ханшийн уналтаар худалдан авалт хийлээ. 150 шинэ коин! Эль Сальвадор улс ийнхүү 700 биткоинтой боллоо” хэмээжээ. Тийнхүү Эль Сальвадор улс нийт 32 сая ам.доллартой дүйх биткоиныг эзэмшиж болсон байна.

Даваа гарагийн байдлаар биткоины ханш 44,487-48,242 ам.долларын хооронд хэлбэлзсэн юм.


Эх сурвалж: Mint

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01