“Инвескор ББСБ” ХК нь Microfinanza Rating байгууллагаас “Α-HIGH” үнэлгээ авлаа
2021, 9 сарын 21. 12:250

“Мөрөөдлөө санхүүжүүл” уриатай “Инвескор ББСБ” ХК нь 2016 оноос хойш санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, мэргэжлийн өндөр түвшинд санхүүгийн үйлчилгээ үзүүлсээр зах зээл дээр тэргүүлэгч байр суурьтай болсон билээ.

“Инвескор ББСБ” ХК нь 2019 онд IPO амжилттай гарган хувьцаат компани болж байсан бол 2021 оны 08-р сарын 30-ны өдөр МХБ-ийн бүртгэлтэй компаниудаас үйл ажиллагаа, ашиг орлого, арилжааны идэвх, компанийн засаглалаараа тэргүүлэгч компаниудыг хамруулсан I дүгээр ангилалд дэвшин орсон юм. Мөн Монголын БСББ-уудын Холбооны 2020 оны шилдгийн шилдэг банк бус санхүүгийн байгууллагаар шалгарсан байдаг.

Тэгвэл 2021 оны 09-р сарын 20-ний өдөр “MicroFinanza Rating” SRL байгууллагаас Монгол улсдаа хамгийн өндөр буюу “α- High” үнэлгээ авсан нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болсныг зарлаж байна. Энэхүү үнэлгээг тогтоосон гол хүчин зүйлүүд нь “Инвескор ББСБ” ХК-ийн компанийн засаглал, стратеги, зээлийн багцын чанар, үйл ажиллагаа, систем, санхүүгийн төлөв байдал зэрэг юм.

Ингэснээр “Инвескор ББСБ” ХК-ийн гадаад зах зээлээс эх үүсвэр татах болон хөрөнгө оруулагч нартай түншлэлээ идэвхжүүлэх үйл ажиллагаанд маш том давуу тал үүсэх нөхцөл бүрдээд байна. “MicroFinanza Rating” SRL нь банк, санхүүгийн байгууллагуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агентлаг бөгөөд 2000 оноос хойш дэлхийн 100 гаруй орны, 2000 гаруй санхүүгийн байгууллагуудад үнэлгээ хийжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

www.invescore.mn,

7709-0077 дугаараар холбогдон мэдээлэл авна уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02