Их Британи: Беатрис гүнж анхны хүүхдээ өлгийдөн авчээ
2021, 9 сарын 21. 14:300

Хатан хаан хоёрдугаар Элизабетын ач охин, ханхүү Эндрью, Йоркийн гүнгийн авхай Сара нарын ууган охин гүнж Беатрис анхны хүүхдээ өлгийджээ.

Гүнж Беатрис өнгөрсөн оны долдугаар сард Эдвардо Мапелли Моццитой гэрлэж, цар тахлын үед даруухан ёслол хийж байсан юм. Тэгвэл ийнхүү хуримын ёслолоосоо нэг жилийн дараа хааны удам бүл нэмлээ.

Букингемийн ордноос даваа гарагт мэдээлснээр хосууд маань бяцхан охинтой болжээ.

Охин өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт мэндэлсэн байна. Тэрээр хаан ширээ залгамжлах жагсаалтын арван нэгдүгээрт бичигдэх гэнэ.

Гүнжийн нөхөр болох Эдвардо Мапелли Моцци нь урьд амьдрал зохиож байсан бөгөөд нэг хүүтэй юм. Улмаар ордны хэвлэлээс мэдээлснээр, “Бяцхан охины элэнц, өвөг эцэг, эх нар түүний эсэн мэнд амаржсан мэдээг дуулаад маш баяртай байгаа. Гэр бүлийн зүгээс эмнэлгийн эмч, ажилчдад анхаарал халамж тавьсан явдалд гүнээ талархаж байгаагаа уламжилсан. Эрхэм дээд гүнж болоод түүний охин хоёрын биеийн байдал маш сайн байгаа бөгөөд хосууд маань бяцхан охиноо ахтай нь танилцуулахаар тэсэж ядаж байгаа” хэмээсэн юм.


Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19